Eznis Airways, Mongolian Airline with flights to/from/in Mongolia

Languages

  • English
  • Mongolian

2009

Нислэгийн тийзээ “хоёр-талдаа” худалдаж аваад хөнгөлөлттэй үнээр зорчоорой

Изинис Эйрвэйз компанийн нислэгт суудлаа “хоёр-талдаа” худалдаж аваад тийзнийхээ үнийн дүнгээс 5% хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Нислэгийн суудлаа ийнхүү “хоёр-талдаа” худалдаж авснаар Та аяллын чиглэл болон сонгосон тийзний тарифын төрлөөсөө хамааруулан 15,270 – 33,600 төгрөгийн хөнгөлөлттэй зорчих боломжтой болж байгаа юм.

Тус хөнгөлөлт нь 2010 оны 01-р сарын 01-ээс 12-р сарын 31-ний хоорондох нислэгт хүчинтэй бөгөөд Таны ирж, буцах нислэгийн аль аль нь дээр заасан хугацаанд багтах ёстой болно. Хэрэв Та нэг талдаа тийз бичүүлсэн байгаа бол буцах чиглэлийнхээ тийзийг нэмж бичүүлснээр “хоёр-талын” хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юм.
“Хоёр-талын” хөнгөлөлт нь EZ Infant, EZ Child, EZ Senior тарифын төрлүүд болон компаниас зарласан бусад хөнгөлөлт, урамшуулалтай давхардуулан хамрагдахгүй болохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай тийз захиалах 976-11-333311 утсаар холбогдож лавлаарай.

Нислэгийн тийзээ 10-аас дээш хоногийн өмнө худалдаж аваад хөнгөлөлттэй үнээр зорчоорой

2010 оны 01-р сарын 01-ээс 12-р сарын 31-ийг хүртэлх нислэгт тийзээ 10-аас дээш хоногийн өмнө худалдаж авбал тийзний үнээс 5%-ийн хөнгөлөлт эдлэх боломжтой боллоо. Тухайлбал Та EZ Pay төрлийн тийзийг 10-аас дээш хоногийн өмнө урьдчилан худалдан авснаар доорхи хүснэгтэд харуулсан хөнгөлөлттэй үнээр зорчих юм.

Тус хөнгөлөлтийг Таны суудлаа захиалсан өдрөөр бус харин тийз худалдан авалт хийсэн өдрөөр тооцоохыг анхаарна уу.

Түүнчлэн урьдчилсан худалдан авалтын хөнгөлөлт нь EZ Infant, EZ Child, EZ Senior тарифын төрлүүд болон компаниас зарласан бусад хөнгөлөлт, урамшуулалтай давхардуулан хамрагдахгүй болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай тийз захиалах 976-11-333311 утсаар холбогдож лавлана уу.

Изинис Эйрвэйз компани 2009 оны 50,000 дахь зорчигчоо тээвэрлэлээ!

Орон нутгийн агаарын тээврийн тэргүүлэгч Изинис Эйрвэйз компани нь 2009 оны 50,000 дахь зорчигчоо тээвэрлэлээ.

Изинис Эйрвэйз компани нь 2009 оны 12-р сарын 23-ны өдрийн Улаанбаатар – Чойбалсангийн нислэгээр 2009 онд үйлчилсэн нийт зорчигчдын тоо 50,000-д хүрэхийг тодорхойлоод байсан юм. 50,000 дахь зорчигчийг тус нислэгийн нийт зорчигчдын дунд сугалаа зохион байгуулан тодруулсан бөгөөд Хаянгаагийн Болорчулуун сугалааны азтанаар шалгаран Изинис Эйрвэйз компанийн 2009 оны 50,000 дахь зорчигч боллоо. Сугалааны азтанг тус нислэгийн хамгийн бяцхан зорчигч болох 2 настай  Ганбатын Чингис сугалж шалгаруулав.

Хаянгаагийн Болорчулуунд Изинис Эйрвэйзийн 2009 оны 50,000 дахь зорчигч болсонд нь баяр хүргэж, тус компанийн Үйлдвэрлэлийн Албаны Захирал С.Хүрэлбаатар орон нутгийн хүссэн хуваарьт чиглэлдээ нэг удаа хоёр-талдаа үнэгүй зорчих эрхийн бичиг, дурсгалын зүйлс болон баярын бялуугаар шагнасан юм.
 
Мөн Изинис Эйрвэйз компанийн зүгээс Улаанбаатар – Чойбалсангийн тус нислэгээр зорчсон нийт зорчигчддоо бялуу, шампанскаар дайлж, энэхүү онцгой нислэгийг зорчигчдтойгоо хамт тэмдэглэлээ.

Энэ дашрамд Изинис Эйрвэйз компанийг сонгон үйлчлүүлсэн нийт зорчигч, үйлчлүүлэгчиддээ талархал илэрхийлье.

Хайлаарын нислэгийн тийзний үнэ 50%-иар хямдарлаа

Изинис Эйрвэйз компани  Хайлаар хотын чиглэлийн нислэгтээ 50%-ийн онцгой хөнгөлөлт зарлаж, нэг талын нислэгийн тийзний үнийг 93,240 төгрөг болгож хямдрууллаа. Тийзний үнэд нисэх буудлын хураамж багтсан болно. Энэхүү онцгой хөнгөлөлт нь 2009 оны 12-р сарын 16-аас 2010 оны 02-р сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Изинис Эйрвэйз компани нь Улаанбаатар – Хайлаар-Улаанбаатарын чиглэлд 7 хоног бүрийн Лхагва, Ням гарагуудад нислэг үйлдэж байна. Онгоц Улаанбаатараас Хайлаарын чиглэлд 08.00 цагт хөөрч, 10.30 цагт Хайлаарт бууна. Буцах нислэг Хайлаараас 12.00 цагт хөөрч, Улаанбаатарт 14.45 цагт газардана.

Дэлгэрэнгүй мэдээллийг тийз захиалах 976-11-333311 утаснаас лавлана уу.

Хайлаар хот нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы зүүн хойд хэсэгт орших Хөлөнбуйр аймгийн улс төр, эдийн засаг, аялал жуулчлалын томоохон төв юм. “Талын Сувд” гэж нэрлэгдсэн тус хот нь монгол болон бусад олон ястан үндэстний эртний өв соёлын түүх, баялаг ёс заншлын өлгий нутаг. Үүний зэрэгцээ Хайлаар хот нь техник технологид суурилсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсролын салбарт нэлээдгүй амжилт олж буй орчин үеийн хот юм.

ezflyer лоялти хөтөлбөрийн урамшууллын үнэгүй тийз авсан эхний үйлчлүүлэгч тодорлоо

Изинис Эйрвэйз компани нь 2009 оны 1-р сарын 15-нд зорчигчдод зориулсан орон нутгийн нислэгийн байнгын урамшууллын ezflyer хөтөлбөрийг нэвтрүүлсэн билээ.

Хөтөлбөрийн хүрээнд зорчигч Та үйлчлүүлсэн нислэг бүрээсээ оноо цуглуулан, хүссэн чиглэлдээ үнэгүй, 50%-ийн хөнгөлөлттэй зорчих эсвэл Saab 340B онгоцны модель, түлхүүрийн оосор, аяга зэрэг дурсгалын зүйлсийг авах боломжтой. ezflyer урамшуулалт хөтөлбөрт оролцож оноо хуримтлуулахад маш хялбар бөгөөд Та үйлчлүүлсэн нислэг бүрийнхээ суугчийн талон болон тийзийг цуглуулахад л хангалттай.

ezflyer хөтөлбөрийн урамшууллын оноогоороо үнэгүй тийз авсан анхны үйлчлүүлэгч Д.Ганбатад Изинис Эйрвэйз компанийн зүгээс баяр хүргэхийн ялдамд өнгөрсөн хугацаанд манай үйлчилгээг сонгон бидэнтэй хамт аялсан бүх зорчигчдодоо талархалаа илэрхийлье!

Өндөр настай зорчигчид орон нутгийн чиглэлд хөнгөлөлттэй үнээр зорчих боломжтой боллоо

Изинис Эйрвэйз компани нь 65-аас дээш насны (монгол улсын иргэн мөн Монгол улсад 90-ээс дээш хоног оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн ) ахмад настанууддаа зориулан 2009 оны 12-р сарын 01-ээс 2010 оны 12-р сарын 31-ийг хүртэлх нислэгт EZ Senior тарифын төрлийг  шинээр нэвтрүүлэн,  хөнгөлөлттэй үнээр зорчих боломжийг олгож байна.

Өндөр настай зорчигчид Изинис Эйрвэйз компанийн мөрддөг хамгийн хямд EZ Pay тарифын төрлөөс 25%-иар хямд үнээр зорчих юм.
                                      
Үүний зэрэгцээ өндөр настанууддаа зориулан EZ Senior төрлийн тийзний нөхцлийг харьцангуй уян хатан байхаар тогтоосон бөгөөд аяллын төлөвлөгөөнд өөрчлөлт орох тохиолдолд нислэгийн өөрчлөлт, тийз буцаалт хийх боломжтой.  

Хөнгөлөлттэй нислэгийн тийзийг хүчин төгөлдөр иргэний үнэмлэх болон гадаад паспортыг үндэслэн 65-аас дээш насны иргэдэд олгох тул тийз авахдаа бичиг баримттайгаа ирээрэй.   

Дэлгэрэнгүй мэдээллийг манай тийз захиалгын 333311 утсаар холбогдож лавлана уу.

Суудал захиалгын цахим систем ашиглан интернэтээр тийзээ худалдан авах боломжтой боллоо

2009 оны 11-р сарын 1-ээс эхлэн Та суудал захиалгын цахим системийг ашиглан Изинис Эйрвэйз компанийн вэб хуудсаар дамжин интернэтээр тийзээ худалдан авах боломжтой боллоо. Ингэснээр зорчигчид анх удаа орон нутгийн нислэгийн тийзээ интернэтээр худалдан авах боломжтой болж байгаа юм.

Суудал çàõèàëãûí èíòåðíýò ñèñòåìèéã àøèãëахад маш хялбар бөгөөд олон давуу талуудыг Та эдлэх болно. Үүнд:

  • 24 цагийн турш ажиллах тул цаг хугацаанд баригдахгүй,
  • Дэлхийн аль ч өнцгөөс òèéçýý õóäàëäàí àâч болох тул гадаадад аялж байх үедээ ч орон нутгийн нислэгийнхээ тийзийг худалдан авах боломжтой,
  • Тèéç áîðëóóëàëòûí òºâä ººðèéí áèåýð õ¿ðýëöýí èðýõ øààðäëàãàã¿é òóë öàã õóãàöàà õýìíýнэ,
  • Тèéçýý áèåäýý àâ÷ ÿâàõ, õаяж үрэгдүүлэх зэрэгт ñàíàà çîâîõ øààðäëàãàã¿é.

Дэлгэрэнгүй мэдээллийг манай тийз захиалгын 976-11-333311 утсанд холбогдож лавлана уу.

Изинис Эйрвэйз компани олон улсын нислэг үйлдэж эхэллээ

Иргэний агаарын тээврийн Изинис Эйрвэйз компани 2006 онд анхны орон нутгийн хуваарьт нислэгээ үйлдэж эхэлж байсан бол өнгөрсөн 3 жилийн хугацаанд орон нутгийн 11 чиглэлд тогтмол нислэг үйлддэг орон нутгийн агаарын тээврийн тэргүүлэгч компани болоод байгаа билээ. Тус компанийн нислэгүүд өнгөрсөн хугацаанд ямар нэгэн тасалдалгүй, тогтмол явагдаж ирсэн нь зорчигч үйлчлүүлэгчдийнхээ талархлыг зүй ёсоор хүлээж байгаа юм.

Изинис Эйрвэйз компани 2009 оны 08-р сарын 05-ны өдөр өөрийн анхны олон улсын чиглэл болох Улаанбаатар-Хайлаар-Улаанбаатар чиглэлийн анхны нислэгээ үйлдэж, нислэгийн нэгэн шинэ шугам, хөгжлийн нэгэн шинэ гарцыг нээлээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймгийн төв Хайлаар хотуудыг холбосон нислэгийн шугам Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцан ийнхүү нээгдэж байгаа нь хоёр улсын хоорондын аялал жуулчлал, худалдаа эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах алхам болж байна.

2009 оны 9-р сарын 15-ыг хүртэл Изинис Эйрвэйз компани Хайлаарын чиглэлд Улаанбаатар-Хайлаар, Хайлаар-Улаанбаатар гэсэн маршрутаар 7 хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад буюу долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэнэ. 9-р сарын 15-аас хойш шууд нислэгийн зэрэгцээ Улаанбаатар-Чойбалсан-Хайлаар, Хайлаар-Чойбалсан-Улаанбаатар гэсэн Чойбалсан хотоор дамжин өнгөрөх нислэгийг үйлдэж ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Улаанбаатар-Хайлаар-Улаанбаатарын чиглэлийн нээлтийн ёслолын арга хэмжээ “Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудал”-д 2009 оны 08-р сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд БХБЗТЯ-ны Зам Тээврийн Бодлогын Газрын дарга Д.Наранпүрэв, ИНЕГ-ын дарга Г.Даваа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И Хун Ёо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Намын хорооны дарга Цао Жэнхай, Хайлаар хотын орлогч дарга Жинь Жао нар болон Изинис Эйрвэйз компанийн удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцлоо.

Изинис Эйрвэйз компани нь тус чиглэлд 8-р сарын 11-ээс 31-ийг  хүртэлх хугацаанд Мягмар,  Пүрэв гарагуудад тогтмол нислэг  үйлдэх гэж байна.  Мягмар гарагуудад онгоц Улаанбаатараас Хайлаар руу 13.30 минутад хөөрч, 15.45 минутад буух ба харин Хайлаараас Улаанбаатар луу 16.45 минутад хөөрч, 19.15 минутад Улаанбаатарт буцаж ирнэ. Пүрэв гарагийн нислэгүүдээр онгоц Улаанбаатараас 05.30 минутад хөөрч, 07.45 минутад Хайлаарт буух бөгөөд Хайлаараас  08.45 минутад хөөрч, 11.15 минутад Улаанбаатарт буцаж ирнэ.

Хайлаарын чиглэлийн нислэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Изинис Эйрвэйз компанийн Тийз захиалгын 333311 утсанд хандан авах боломжтой.

Дотоод VIP хүлээлгийн танхимаар үйлчлүүлээрэй

Изинис Эйрвэйз компани нь зорчигчдынхоо тав тухтай байдлыг сайжруулах тал дээр ямагт анхаарч ажилладаг билээ. Иймээс 2009 оны 6-р сараас эхлэн EZ RIDER, EZ FLEX болон EZ BIZ тийзээр зорчиж буй зорчигч үйлчлүүлэгчидээ Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудлын Орон нутгийн нислэгийн дотоод VIP хүлээлгийн танхимаар ҮНЭГҮЙ үйлчлүүлэх боломжтой болголоо.

Орон нутгийн нислэгийн хүлээлгийн VIP өрөө нь Чингис Хаан ОУНБуудлын 2-р давхарт Изинис Эйрвэйз компанийн Зорчигч Бүртгэлийн өрөөний зэргэлдээ байрладаг. Та нислэгээ хүлээх зуураа үнэгүй халуун цай, кофегоор үйлчлүүлэн кабелийн телевизийн сувгуудаас үзэж тухлаарай.  

АНУ-ын засгийн газар Изинис Эйрвэйз компанид нэмэлт санхүүжилт олгов

Монгол Улсын дотоодын агаарын тээврийн салбарт тэргүүлэгч  Изинис Эйрвэйз компани АНУ-ын Худалдаа, Хөгжлийн Агентлагаас үргэлжлүүлэн санхүүжилт авах боллоо.

Түүнчлэн АНУ-д төвтэй IOS PARTNERS зөвлөх компани Изинис Эйрвэйзийн баг хамт олонтой цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болов.

IOS PARTNERS зөвлөх компани нь агаарын тээвэр, эдийн засаг, бизнес стратегийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг тэргүүлэгч компани бөгөөд Изинис Эйрвэйзийн үйл ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхэд 2008 оноос хойш хамтран ажилласаар ирсэн юм. Энэхүү хамтын үйл ажиллагааны үр дүнд Изинис Эйрвэйз компанийн Монгол Улс дахь дотоодын нислэгийн үйлчилгээ өргөжсөн төдийгүй манай улсыг зорих агаарын тээврийн эрс нэмэгдэж буй эрэлтэд нийцүүлэн бүс нутаг болон олон улсын нислэг эхлүүлэх тусгай төлөвлөгөө боловсрууллаа.

Ньюком группын салбар компани болох Изинис Эйрвэйз ХХК хоёр жил гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байна. Өдгөө тус компани нь гурван SAAB 340-B онгоцтой бөгөөд IOS PARTNERS INC компанитай хамтран хийсэн судалгааны дагуу  2009 оны 2-р хагаст шинэ онгоц худалдан авахаар төлөвлөж байна.

Төслийн шинэ ажлын цар хүрээгээр компанийн одоо байгаа, мөн цаашид худалдан авах онгоцны техник үйлчилгээг сайжруулах болон онгоцны ашиглалт, үйлчилгээ, аюулгүй байдалтай холбоотой дүрэм журмыг боловсруулахад техникийн туслалцаа, дэмжлэг авах юм. Олон улсын хэмжээнд хүрээгээ тэлэх, интерлайн болон код-шерингийн гэрээг байгуулахын тулд ИАТА байгууллагад гишүүнээр элссэн байх ёстой байдаг тул  ИATA-н гишүүн болоход хийдэг үндсэн шалгуур болох IОSA аудитын бэлтгэл ажил мөн эхлэнэ.

АНУ-ын Худалдаа, Хөгжлийн Агентлаг, Изинис Эйрвэйз ХХК-ийн хоорондын төслийг сунгах тухай гэрээнд гарын үсэг зурах албан ёсны үйл ажиллагаа 2009 оны 4-р сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо болжээ. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа IOS PARTNERS INC компаний удирдах ажилтнууд оролцсон байна.

Баруун аймгуудын нислэгийг сэргээлээ

Иргэний агаарын тээврийн Изинис Эйрвэйз компани нь 2009 оны 1-р сарын 12-ны өдрөөс эхлэн  Баян-Өлгий, Ховд, Увсын чиглэлүүдийн нислэгээ сэргээж, Говь-Алтайн чиглэлд шинээр нислэг үйлдэж эхэлж байна.

Изинис Эйрвэйз нь 2008 оны 10-р сараас түр хугацаагаар зогсоосон  баруун чиглэлүүдийн нислэгээ 2009 онд буцааж сэргээхээр төлөвлөж байсан бөгөөд энэхүү төлөвлөгөөнийхөө дагуу нислэгүүдээ сэргээн, дахин нисэж эхэллээ.